sonin.mn
Цас орсонтой холбогдуулан Хот тохижилтын газар  ямар арга хэмжээ авч ажиллаж буйг сонирхлоо.
 
Тус газраас 22.00 цагт тусгай зориулалтын тоноглосон хоёр машин, шөнийн 3.00 цагт нэмэлтээр долоон машин гаргаж, нийт 56 тонн бодис цацаж нийслэлчүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
 
Түүнчлэн тохижилт үйлчилгээний албаны зам талбайн үйлчлэгчид хариуцсан зам талбайнхаа явган хүний замыг цэвэрлэж, хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлсэн байна.
 
Мөн хот тохижилтынхон Замын Цагдаагийн газрын дуудлагаар Энхтайваны өргөн чөлөө, Яармагийн товчоо, Энхтайваны гүүр, Богд уулын арын зам, Нисэх,  Яармаг гээд 20 гаруй гудамжинд цас хайлуулах бодис цацжээ.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг