sonin.mn
БНХАУ-ын Шанхай хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн чуулга уулзалтад Монгол Улсаас  НЭМХ-гийн захирал, Анагаах ухааны доктор Б.Цогтбаатар эх орноо төлөөлөн оролцов.
 
Хурлаар нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд хийж бүтээсэн ажлыг дүгнэж, ирэх 10 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ. Хурлын үеэр Азийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн сүлжээ байгууллагыг үүсгэн байгуулж, Тэргүүн ерөнхийлөгчөөр БНХАУ-ын Өвчний хяналтын төвийн дарга Янг, дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын НЭМХ-гийн захирал, доктор Б.Цогтбаатарыг сонгосон байна. Энэ нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монгол Улсын явуулж байгаа үйл ажиллагааг олон улсын түвшинд өндөр үнэлж байгаа илэрхийлэл юм.
 
Ийнхүү 80 гаруй орны 100 гаруй байгууллагын гишүүнчлэлтэй Дэлхийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн консорциум Азид сүлжээ байгууллагаа анх удаа байгууллаа гэж НЭМХ-гээс мэдээллээ.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг