sonin.mn
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 16.10 минутад 63.2 хувийн ирцтэй эхэллээ. 
 
"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж байгаа уг хуралдаанд Eрөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, уг асуудлыг судлах үүрэг бүхий ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд оролцож байна.
 
УИХ-ын гишүүд ажлын хэсэг болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч байна.
 
Н.Гантуяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг