sonin.mn
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дөнгөж сая өндөрлөж, 15.30 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан товлолоо. 
 
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр хэлэлцэх гол асуудал нь ОХУ-ын Засгийн газар болон тус улсын “Ростех” корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлт байгаа юм. Тиймээс тун байнгын хорооноос өмнө МАН-ын бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэсэн. 
 
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд уг асуудлыг хэлэлцэх үеэр өмнөх Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг оролцоно гэсэн мэдээлэл байна. Учир нь "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдсан, худалдан авсан асуудал нь өмнөх Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд болж өрнөсөн юм.