sonin.mn
РОМ. /Sputnik/. Энэ онд Италид урьд урьдын жилүүдийнхээс илүү олон тооны цагаачид болон дүрвэгчид очих төлөвтэй байна.
 
Албан ёсны мэдээнээс үзвэл, 2016 он гарснаас хойш Италид 153 мянга гаруй цагаачид, дүрвэгчид очоод байгаа аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 хувиар нэмэгдсэн тоо юм.
 
Өнгөрсөн онд тус улсад нийтдээ 170 мянга гаруй цагаачид, дүрвэгчид очиж байжээ. Харин энэ онд тус улсад өнгөрсөн оныхоос илүү олон тооны цагаачид, дүрвэгчид ирэх төлөвтэй байна.
 
Сүүлийн 72 цагийн хугацаанд Италийн эргийн харуулууд Газар Дундын тэнгист явж байсан 12 мянга орчим хүнийг аварчээ. Даваа гарагт л гэхэд 4292 цагаачийг авран Италид хүргэжээ.
 
Италид очсон цагаачдын 20 орчим хувь нь Нигери улсын иргэд бол 18 хувь нь Эритрей, 7 хувь нь Гвиней, 6 хувь нь Гамби улсын иргэд ажээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг