sonin.mn
МОНТЕВИДЕО. /АР/.  XX зууны Уругвайн гарамгай улс төрчдийн нэг болох Ерөнхийлөгч асан Хорхе Батлье 88 насандаа таалал төгслөө гэж Уругвайн эмнэлгийн албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Хорхе Батлье энэ сарын эхээр Колорадо намын нэгэн арга хэмжээнд оролцох үеэрээ ухаан алдаж, толгойгоороо газарт унасны дараа тархины цус алдалтыг зогсоох хагалгаанд орж байжээ.
 
Тэрбээр 2000-2005 онд Уругвайн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм.
 
Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа “аз жаргалтай, хөгжилтэй” амьдрах нөхцлийг ард түмэндээ бүрдүүлж өгнө гэж тэрбээр амлаж байсан боловч түүнийг төрийн тэргүүн байх үед Уругвай улс эдийн засгийн гүн хямралд орж байсан билээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг