sonin.mn
МОСКВА. /Xinhua/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Сирийн Алеппо хотод үүссэн нөхцөл байдлын талаар утсаар ярилаа гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэв.
 
Хууль бус зэвсэгт бүлэглэлүүд Алеппо хотын зүүн хэсгийг эзлэн авч, хотоос гарч явж чадахгүй байгаа иргэд рүү халдаж байна гэж С.Лавров хэлэв.
Энэ бол Сирийн эрх баригчдын санал болгосон "хүмүүнлэгийн зогсолт"-ын эсрэг хийж буй үйлдэл гэдгийг тэрбээр дурдаад, Вашингтоны дэмжлэгийг авдаг сөрөг хүчнийхнийг террорист бүлэглэлүүдээс ялган тусгаарлана гэсэн амлалтаа биелүүлэхийг АНУ-аас хүссэн байна.
 
Хоёр сайд Алеппод үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах арга замыг хайх хэрэгтэй гэдэгтэй санал нэгдээд, Иракийн байдал болон хоёр талын харилцаа зэрэг асуудлуудаар ярилцжээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг