sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Агаар-сансрын цэргийн хүчин болон Сирийн Агаарын цэргийн хүчин өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Алеппо хотод агаарын цохилт өгөөгүй бөгөөд тус хот болон түүний хаяа дүүргүүдийн дээгүүр нислэг үйлдээгүй гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
 
“Манай нисэх онгоцууд Алеппо хотын ойролцоо нисээгүй, агаарын цохилтын ажиллагаа явуулаагүй. Алеппо хотын зүүн дүүргүүдээс иргэдийг гаргах зорилгоор нээсэн зургаан коридор 24 цагийн турш нээлттэй байгаа. Тэдэнд халуун хоол түгээж, эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа” гэж тэрбээр мэдэгдлээ.
 
Мөн түүний хэлснээр, Сирийн мөргөлдөөнд оролцогч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн ажилтнууд 48 эмэгтэйчүүд, хүүхдүүдийг 24-ны орой Алеппо хотын зүүн хэсгээс гаргаж, тэдэнд эрүүл мэндийн тусламж үзүүлэн, хоол унд түгээсэн ажээ.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг