-Сүүлийн үед Эрдэнэтийн 49%-ийг Монгол компани худалдан авсантай холбоотой асуудал олны анхаарлыг татсан үйл явдал болоод байна. Та эдийн засагчийн хувьд энэ талаар ямар байр суурьтай байна.
Хоёр улсын засгийн газрын дэмжлэгтэй хийгдсэн хэлцэл гэж ойлгож байгаа. Болгоомжтой хандах нь зөв болов уу. Эрдэнэтийн улстөржилтөөс болж хоёр улсын харилцаанд сэв суувал яах вэ?
Өмнө нь Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал яригдаж байхад манай нөлөө бүхий улстөрчид Хятад, Японы компаниудыг хууль зөрчсөн гэрээ хийх гэж байна гэж хангалттай гүтгэж, доромжилж байсан. Хоосон хардлага, хийрхсэн улстөржилт нь олон улсын харилцаанд сэв суулгах шалтаг болж болзошгүй. Эрдэнэт бол хоёр улсын харилцааны гол түлхүүр нь байсан учраас эмзэг сэдэв.
Монголиан Коппер Корпорацид Эрдэнэтийн 49%-ийг шилжүүлсэн процесс хууль зөрчсөн эсэхийг хууль хяналтын байгууллагууд нь шалгаад дүгнэлтээ гаргах биз. Улстөрчид шалгаад, улстөрчид нөлөөллөө шургуулаад ирэхээр л хууль бус ажиллагаа явагддаг, томоохон төслүүд гацдаг шүү дээ. Надад үнэндээ Эрдэнэтийн хувь эзэмшлийн цөөнхийн төлөөллийн эрх мэдэл хэнд байх нь төдийлөн сонирхолтой биш. Энэ эрх мэдэл хэнд ч шилжсэн бай Эрдэнэтийн үр өгөөж нь Монголын талдаа илүү байгаасай гэдэг асуудал л сонин байна.
Оюу толгой ХХК-ийн 66%-ийг эзэмшигч Айвенхоу Майнз өөрийнхөө компанийн дийлэнх хувьцааг Рио Тинто-д зарж, төслийн удирдлагыг Рио Тинтод бүрэн шилжихэд хэн ч юу ч яриагүй. Эрдэнэт бол олон улсад байдаг л арилжааны хэлцэлийн жишээ. Тэгээд ч Монголын засгийн газрын хувь эзэмшилд ямар ч өөрчлөлт ороогүй, Оросуудаас Монголчууд 49%-ийг нь худалдаж авсан хэлцэл. Харин хувьцааг хямд үнээр худалдаж авсан бол жинхэнэ хулгай болох байсан байх.
Эрдэнэтийн 49 хувийг тэгэхээр Оросууд маш өндөр үнээр Монголын засгийн газарт шахахыг оролдсон гэсэн үг үү?
Оюу толгойтой харьцуулаад үзье. Оюу толгойн ордын 34%-ийг Монголын засгийн газар 2010 оны гуравдугаар сард 750 сая ам доллароор зээлээр худалдаж авч байсан. Тус ордын геологийн нөөц нь Эрдэнэтээс 14,4 дахин их буюу зэсийн 0,99% эквивалент агуулгатай, 65 сая тонн зэстэй.
Эндээс тооцоо хийхэд Монголын засгийн газар тухайн үед 34 хувиа худалдаж авсан үнэ нь 1 тонн зэсэнд ноогдох дүнгээр 34 ам доллар болж байж. Тухайн үед зэсийн үнэ тонн нь 6780 ам доллар байсантай харьцуулбал зах зээлийн үнээс нь ердөө 0,5 хувиар тооцож, хэлцэл хийгдсэн гэсэн үг. Харин Эрдэнэтийн хувьд геологийн нөөцийн үлдэгдэл нь 0,4% агуулгатай 4,5 сая тонн зэстэй. 49%-ийг нь худалдан авсан үнэ нь хэвлэлийн мэдээлэлд гарч байгаагаар 350 орчим сая ам доллар байх шиг байна.
Тэгэхээр 1 тонн зэсэнд ноогдох хэлцлийн үнэ нь 159 ам доллар болж байна. Хэлцэл хийгдэх үед зэсийн үнэ 4200 ам доллар байсан бөгөөд үнийхээ 3,8 хувиар арилжаа хийгджээ. Харьцуулбал Оюу толгойн хэлцлээс 7,6 дахин өндөр үнээр Эрдэнэтийн хэлцэл хийгдсэн гэсэн үг. Оросууд ийм л өндөр үнээр Эрдэнэтийн 49%-ийг Монголын засгийн газарт шахахыг санаархаж байж. Тийм ч учраас худалдан авахаас татгалзсан болов уу. Тэглээ ч өчнөөн өр зээлэндээ баригдсан засгийн газар хаанаас мөнгө олж, хувьцаа худалдан авч чадах билээ дээ. Оюутолгойн 34%-ийг зээлээр авсан өр нь өсөөд одоо 1,1 тэрбум ам доллар болчихсон.
Улсын нийт өр 22,5 тэрбум ам доллар давчихсан, төсвийн зарлага болон Чингис, Самурай бондын өрийг дахиад зээл авч дарна гээд сая хэдхэн хоногийн өмнө УИХ-ын дарга олон нийтэд мэдэгдлээ. Тэгэхээр Ч.Сайханбилэгийн оронд хэн ч байсан 49%-ийг өндөр үнээр авахаас татгалзаж, ард түмнийхээ нуруунд өр үүрүүлэхээс зайлсхийх л байсан болов уу. Гарц байхгүй учраас.
-Хэрвээ тухайн үед Ч.Сайханбилэг ийм өндөр үнээр Эрдэнэтийн 49%-ийг авах шийдвэр гаргасан бол Оросуудын шахааг ЗГ-т хийж, улсад хохирол учруулсан хэрэгт өнөөдөр буруутгагдаад бас л бөөн улс төр болох байсан байхдаа. Та 49%-ийг авснаар ард түмэнд өр үүрүүлнэ гэж хэллээ. Улстөрчид болохоор ашгийг нь аваад явчихлаа, хулгайлчихлаа л гэж яриад байгаа шүү дээ.
Монголиан коппер корпорацийн ТУЗ-ийн дарга нь 49%-ийг худалдаж авсан мөнгөө зээлээр санхүүжүүлсэн гэж телевизээр ярьж байсан. Хэдэн хувийн хүүтэйг нь мэдэхгүй юм. Ямартай ч тэдний хувьд энэ нь өр. Эсрэгээрээ засгийн газар авсан бол энэ бидний өр болно. Өрөө эхэлж төлчихөөд ноогдол ашиг хүртэх тухай ярина. Засаг мөнгөтэй байсан бол хамаагүй л дээ. Гэтэл тэр мөнгө нь алга байна.
Олон улсын шинжээчид зэсийн нийлүүлэлт 2019 хүртэл илүүдэлтэй, үнэ өсөхгүй гэж таамаглаж байгаа. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн 1тн цэвэр зэс үйлдвэрлэх өртөг нь 4820 ам доллар байна. Гэтэл зарах үнэ Лондогийн металлын бирж дээр 4600 уруу ороод ирлээ. Өртөгөөсөө доогуур үнэтэй байхад ашигтай бизнес хийхэд хэцүү. 2015 онд тус үйлдвэр 100 төгрөгний орлого олохын тулд хэмнээд хэмнээд 91 төгрөгийн зардалтай ажилласан тайлан гарсан байна билээ.
Хүнд үед мэргэжлийн уурхайчин хүн сүүлийн 4 жил энэ үйлдвэрийг удирдсан. 2012 онд 1 тонн зэсийн үйлдвэрлэлийн өртөг нь бүр 6600 ам доллар байсныг ингэж буулгаж чадсан нь том амжилт. Цаашид өртгийг үүнээс илүү бууруулах нь бараг боломжгүй зүйл. Учир нь Эрдэнэтийн нөөц дундарч, уурхайн гүн нэмэгдэж байгаа. Бас хүдрийн агуулга нь байгалийн тогтоцоороо жил ирэх бүр буурна. 1 тонн хүдэрт 0,53% байсан зэсийн агуулга 0,4% хүртлээ буурна. Одоо авч байгаа баяжмалынхаа хэмжээг тогтвортой барихын тулд хүдэр олорлолтоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай.
Байгалийнхаа хуулиар жил ирэх бүр олборлолт, тээвэрлэлт, баяжмал боловсруулалтын зардал нь байнга өсөх болно. Түүнээс гадна уурхай хаагдах үед гарах байгаль орчин, нийгмийн асуудалд одооноос анхаарал хандуулах хэрэгтэй. Үүнд ихээхэн санхүүжилт шаардагдана. Олон улсын шинжээчид зэсийн үнэ мөддөө өсөхгүй гэж таамаглаж байгаа. 49%-ийг худалдаж авсан Монголиан коппер корпораци хөрөнгө оруулалтай нөхөж чадахгүй дампуурвал тэдний л хохь болно. Эрсдэлтэй. Эрдэнэт 100% Монголын засгийн газарт ирлээ гэхэд энэ эрсдэл ард түмний нуруун дээр л ирнэ.
Оросууд уул уурхайн салбарт туршлагатай улсын хувьд энэ бүх эрсдлийг тооцоолж, 49%-иа зарах сонирхол төрсөн байх. Үнэндээ бол Оросууд уурхайг хаах, нөхөн сэргээх болон уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэхэд ихээхэн хөрөнгө шаардагдаж байгаа, дээр нь Жастын Батхүүгийн зэрэг өчнөөн сая ам долларын зээлийг төлөлцөхөөс л зугтлаа шүү дээ. Алтных нь нөөц дуусаад ирэхээр лицензээ зараад зугтчихдаг хариуцлагагүй үзэгдэл Монголд их гардаг. Нэг тиймэрхүү л дүр зураг Оросууд дээр ажиглагдаад байгаа юм.
Монголиан коппер корпорацийг 49%-ийг эзэмшиж буй атлаа 51%-ийн эрх мэдлийг булааж авсан гэж ярьж байна. Энэ нь засаглалын гажуудал уу?
Оюу толгойн 34%-ийн төлөөл болж Эрдэнэс Монголоос ТУЗ-ийн дарга томилогдон ажиллаж байна. Цөөнхийн хяналт гэдэг утгаараа. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний 4.7-р зүйлд хувь нийлүүлэгчдийн санал тэнцсэн тохиолдолд ТУЗ-ийн дарга нь шийдвэр гаргана гэж заасан байдаг юм билээ. Оюу толгойн веб сайтад нь энэ мэдээлэл байна. Эрдэнэт энэ загвараар компанийхаа дүрмийг шинэчилсэн юм байна гэж ойлгож байтал сая засгийн газрын хуралдаанаар өөрчилсөн байна.
Төрийн төлөөллөө хэрэгжүүлнэ гэж ТУЗ-ийн 1 гишүүн нэмсэн гэсэн. Оросууд байхад ингэж чадаагүй 38 жил болчихоод Монголчууддаа ингэж ялгавартай хандаж байгаа нь хэр шударга юм болдоо. Эрдэнэтийн жишгээр Рио Тинто Монголын талаас ТУЗ-ийн дарга томилохгүй гэвэл бид юу гэж хэлэх үү ? 49%-ийг хэрхэн шилжүүлж авсан асуудал нь хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдож дүгнэлт гараагүй байхад гарсан засгийн газрын шийдвэр нь харин хууль зөрчсөн үйлдэл болчихоогүй байгаадаа. Ер нь тэгээд Монголд төрийн төлөөллийг хэрэгжүүлнэ гэхээрээ хуулийг яаж завхруулж байгаа жишээ олон байна. Эрдэнэс тавантолгойг хар л даа.
Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 210 ам доллароос давчихаад байхад үнээ нэмэх боломжгүй гээд 20 гаран ам доллароор хэчнээн ч сая тонн нүүрсийг үр ашиггүй түүхийгээр нь урсгав. Гэтэл компани нь 250 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан цэвэр алдагдалтай, 760 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрт орчихсон, компанийн тухай хуулиар аль хэдий нь дампуурчихсан үзүүлэлттэй болчихсон байх жишээтэй.
Ашигт малтмалын тухай хууль, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод нүүрсийг угааж баяжуулж зарах заалт байтал төрийн компани нь ингээд эсрэгээр нь ажиллаад л байж байна. Бас нэг жишээ, Бид Тавантолгой-Гашуун сухайтайн төмөр замыг хувийн хэвшлийн хөрөнгөөр аль 6 жилийн өмнө бариад тодорхой хугацааны дараа төрдөө 100% хүлээлгэж өгөх төслийг гацааж зогсоочихоод нэг км-ч төмөр зам барьж чадаагүй сууж байна. Гэтэл саяхнаас энэ төмөр замын 49%-ийг нь Хятадуудад зарна гэх яриа сонсогдох боллоо. Удахгүй төмөр зам дээрээ бөөн төрийн шахаа хийгээд өрөө дарж чадахгүй төмөр замаа нэг мөсөн тавьж туух биз.
Юу ч гэхэвдээ. Энэ мэт төрийн компаниудын завхарсан асуудлууд зөндөө байна. Стратегийн ордуудын төрийн эзэмшилтэй холбоотой хэт улстөржилт, хэрүүл тэмцэл, элдэв хий хардлагууд нь хөгжлийг хойш нь чангаасан уу гэхээс урагш нь лав татаж чадсангүй. Он гараад Чингис бондын өрийг дарах эхний 580 сая ам долларын зээлийн төлөлттэй нүүр тулах гэж байна. Асуудалд бодитоор хандаж хэрэлдэж, хэлэлцэж суухын оронд шийдлээ гаргаад урагш алхаасай билээ.
Сэтгэгдэл0
Энэ залуу үргэлж зөв зүйл ярьдаг Хамрамсалтай нь Зи Энхболд Мие Энхволд мэтийн мафийн бүлэглэлийн удирдагчид хэзээ ч энэ хүний үгийг сонсдоггүй бүр шахан зайлуулахыг хичээдэг Зи Энхболдруу ямар санйдаа гутлаа шидэх вэ дээ Ийм залуучуудыг төрд гаргахгүй бол удахгүй Монгол улс сүйрнэ Тэр үед Зи энхбол Женко баттулга Миеэ Энхболд хулгайлсан мөнгөө аваад гадагшаа зугтах биздээ
Сүүлийн 20-иод жил монголчууд бид хөрш орнуудын хооронд гэгээн бүгээн юм огт байгаагүй юм шиг дан ганц хараар будаж хоёр хөршийгээ дэндүү их харааж зүхлээ. Энэ бол маш муу үр дагавар дагуулж болох аюултай алхам. ( “Аливаа нэг хэт үндэсэрхэг болон үндэсний дээрэнгүй үзэл юуны түрүүнд дээрхи хүмүүс өөрсдийх нь эрх ашгийг нь хамгаалж байгаа юм шиг харагдаж байгаа боловч тэр үндэстэн, ястан, этносуудад өөрт нь хамгийн их хохирол учруудаг гэдгийг огт мартаж болохгүй. Өнгөцхөн харахад үндэс угсаагаа хамгаалсан тэр эх оронч үг уриа яван явсаар нийгмийг хүмүүсийг өөр хооронд нь хагалан бутаргаж хүчтэй бат бэх байх дархлаагий нь үгүй хийж эх орныг, өөрсдийг нь биднийг сүйрэлд хүргэж бусдын бэлээхэн зууш болгож өгдөг” В.Путин)
Энэ чулууг аль хир холоос хэн шидсэн юм бүү мэд. Эсвэл өөрсдөө олсон юм боловуу? Зориуд уу, санамсаргүй юу? Эцсийн зорилго нь юу юм? Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй эх оронч хүмүүс үү, аль эсвэл монголчуудыг хагалан бутаргах, ДЭЛХИЙН СУПЕР ТОМ ГҮРНҮҮДТЭЙ СӨРГӨЛДҮҮЛЭХ ЦААШИЛБАЛ СӨНӨӨХ алсын муу хорлон санаатай бууны ноходуу??? Хоёрдох нь л болов уу.
Оросын ноёрхолд байсан гэх 70 жил тиймэч муу байгаагүй. Эхний 20 жил гэхэд Монголчуудыг удмын сан генд нь нөлөөлж болох төрөл бүрийн муу нэртэй халдварт өвчин болон тарваган тахал, улаан цагаан бурхан зэрэг олон төрлийн халдварт өвчнүүдээс салгаж , идэх хоол хүнс болох малыг нь эрүүлжүүлж, эхний байгуулж өгсөн багшийн, худалдааны, санхүүгийн сургуулиуд орон нутагт үрээ тарж , дэлхийн 2-р дайны тэр хүнд жил 1942 онд МУИС-ийг байгуулж өгч байлаа. Энэ мэт гэгээн зүйлс бас байсан гэдгийг мартаж болохгүй. Гэтэл бид сүүлийн 20 хэдэн жил барууныг дагаж навсагнаад 70 жилд хийсэн бүтээснээ нурааж ажилгүйдэл, ядуурал,оюун ухааны хоосролоос өөр юу олж авав? юу болов. Нөхөрийн ач тусыг марталгүй санаж, итгэлдааж, хүндэтгэн хайрлаж явах нь хүмүүний ёс, энэ нь итгэж нөхөрлөж болох эс болох нөхрийн сайн муу чанар, нэр хүнд гэдэг нэр томъёонд хүргэдэг бөгөөд хувь хүн, пүүс компани, улс үндэстэн аль алинд адилхан байдаг бөгөөд хувь тавиланд нь адилхан нөлөөлж байдаг гэдгийг мартаж болохгүй.
2 энхболд баярцогт баттулга батболд нар гэх мэт энэ идэж ханадаггүй гөлөгнүүдийг зайлуулахгүй бол монгол улснар өөдөө харахгүй ээ. Элбэгдоржтой нь улс төрөөс зайлуулах хэрэгтэй байна урваач шарваач тэрбишдагва улаан гээд өмхөрсөн хожуулнуудыг бүгдийг нь. Тэгээд толгой сайтай хувийн сонирхллгүй улс орноо гэсэн залуусыг гаргамаар байна. Тэр ажил хийлгэдэггүй уянга ганбаатар нар бол бүүр цаашаа
Ene dandaa mongotei garuudad doli yserch bdag kyykel! Enenii meddeg ch gj yu bkhav! Oorigoo golokhgyi ni saikhan yumdaa!
Иймэрхүү баагий нар ашиг сонирхлын үүднээс харыг цагаан, цагааныг хар гээд тайлбарлаад бүүр сурчихсан байдаг юм. Энэ дээрх ярилцлага дээр энэ нь илэрхий байна. Эрдэнэтийг зарсан нь сайн муу тухай надад хэлэх үг алга, учир нь би сайн мэдээлэл олж уншиж амжаагүй байна. Харин, дээрх оймсчин залуу бол яалт ч байхгүй нэг талыг хэт барьж ярилцлага өгчээ.
үнэн ярьдаг залуудаа даан ч цаад малууд үг авахгүй л дээ
Энэ залуу үргэлж буруу ярьдаг. Дан Оюутолгойн гадаадуудын захиалгаар Монголын эсрэг элдэв юм ярьж байдаг юм. Энэнийхээр бол Эрдэнэтийн 49 хувь нь 400/7=58 орчим сая доллар л байх нь лдээ. Ийм эдийн засагч байдаг юм уу. Зөвхөн жилд төлдөг татвар нь 200 сая доллар байдаг, жилдээ олдог ашиг нь мөн 200-300 сая доллар байдаг юм. Гэтэл ганцхан жилд олдог ашгаасаа бага үнэтэй 49 хувь гэж байдаг гэнээ. Ийм л нөхдүүд тархи угаах юм аа
.... Mardai MGLrostsement
TENEG PZDA
Ene zaluu medeh uu
Зөв байна. Үүнийг ард түмэндээ зөв ойлгуулах хэрэгтэй. Өмч Төрийн мэдэлд орохдоо захардаг тогтолцоонд 80 жил явсан, болхоо байгаад 90 онд системээрээ нурсан шүүдээ. Зөв замаа олоод 25 жил болж байна. Мөн ч их үзэн ядуулж байна даа. Одоо нөгөө нураадагуудын хүүхэдүүд 25 жилийн хөгжилөө нураая гээд явж байгаа юм бишүү. М.Энхболд удирдаж ардчилал хөгжүүлнэ гэвэл нар баруунаасаа гарах байлгүйдээ. Ард түмэн яаж сохорхоороо ийм сонголт хийж чадаж байна. Энхболдын намд сэтгэл, орчин үеийн боловсрол хол дутана шүү.
Ene ch dargs bolox gej daldagnaj xudlaa tuudag nuxurguu
энэ залуугийн ярьж буйгаар бол монголын ЗГ-ыг,цаашлаад ядарсан биднийг асар их алдагдалтай наймаа хийхээс хамгаалж хэдэн сайхан сэтгэлтэй эх оронч олигархууд тэр 49 хувийг нь асар их унэтэй худалдаж авжээ янз нь,энэ хэлж буй тооцоогий нь мэдээгуй,узээгуй хараагуй бизнес мэдэггуй эх орончид уу тэд,бас болоогуй ээ,хоёр орны харьцаанд сэв сууна гэж айлгасан байх юм,улам л сэжиг теруулмээр,ер нь оросууд 49-ее зарсан юм уу
энэ залуу бодит үнэнийг хэлсэн байна.ХХБ тийм ч сайн наймаа хийгээгүй нь хэнд ч ойлгомжтой. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьд ноогдох жилийн ашиг нь 50сая доллар ш дээ. Харин тэд нар ашгаас биш шахааны бизнесээр 500сая доллараа олж болох юм.
Дэлхиин зах зээлд тоглодог оросын Олигархууд супер ашигтаи бизнесээ Монголчуудад тиим амархан огчих болов уу гэдэг талаас нь харвал сонирхолтои юм 49% гэж сенсааци дэгдээгээд Эрдэнэтииг барьцаалж авсан одоо МУ ын ЗГ толох болоод баигаа 100сая $ ын асуудлыг дарагдуулах санаатаи баихаа
ОХУ-ын эдийн засагч нар ирэх 10 жилийн ноогдол ашгийн өнөөгийн үнэ цэнийг 15-20 хувийн дискаунт өгөөд 400 сая доллараар зарсан байна. Энэ бол МУ-ын ЗГ өөрсдөө зээл тавиад авах ёстой байсан үнэ юм. ХХБ-ныхан 2 жил араас нь хөөцөлдөж байгаад авна гэдэг чинь тэр их олж болох ашгийг урьдчилж харчихаад маш их ашигтай наймаа хийсэн байна аа. Харин энэхүү нийтлэлийг бичсэн эдийн засагч гэх нөхөр ёстой эдийн засгийн мэдлэггүй нөхөр байна аа. 400/7=57.1 сая доллараар зарах ёстой ч гэх шиг. Ямар ч нөхөр нэг жилд авдаг ноогдол ашгийн мөнгөөр өөрийнхөө эзэмшлийн 49 хувийг зарахгүй шүү дээ. Ийм л эдийн засагч дан ОТ-гийн талд элдэв юм бичиж байдаг даа. Энэ удаад дахиад л монголын эсрэг юм бичлээ. Гэтэл олон хүмүүс энэ нөхрийг сайн эдийн засагч гэж коммент бичсэн байна. Дан захиалгаар тархи угаах юм бичих юмаа. Болиоч ээээээээ
Сайн наймаа хийнэ үү муу наймаа хийнэ үү тэр бол ХХБ-ны асуудал. Үйлдэл нь хууль зөрчөөгүй монголын эрх ашигт харшлаагүй байх ёстой.
Erdenetiin margaanii gol n 49% avsan process n mash nootoi bolohood l margaad baina.49% avsan nuhduud zasgiin gazrin shiidver garahaas umnu tohirsond baigaa yumldaa..
Эрдэнэтийн 49 хувь нь 400/7=57.14сая доллар байх ёстой гэж залсан байх юм. Ийм эдийн тэнэг эдийн засагч байж болох уу. Эрдэнэт үйлдвэр жилдээ 200 сая долларын татвар төлдөг, зөвхөн ноогдол ашгаар Монголын 51 хувьд жил бүр 100 илүү тэрбумын ноогдол ашиг өгдөг сайн компани юм. Гэтэл энэхүү өөрийгөө эдийн засагч гэж өргөмжилсөн нөхөр Эрдэнэтийн 49 хувийг ганц жилийнх нь ноогдол ашгаар өгөх ёстой гэж сэрүүн зүүдлэх юм. Оюутолгой гэдэг луйварын гэрээнд хэрэглэсэн тоонуудыг өөрийнхөө тооцооллын үндэслэл болгосон байна. Гэтэл тэр тоонууд нь луйварын тоонууд. МУ өөрийнхөө дэлхийд байхгүй их нөөцтэй зэс, алтны ордыг яахаараа тэрбум доллараар худалдаж авах ёстой гэж. Ийм зүйл зөвхөн Монголд байгаа болохоос Англи, АНУ, ОХУ гээд хаана ч ийм юм байхгүй. Тэр газар доорх баялаг тэг үнээр бусдад шилжих ёсгүй, энэ бол луйвар юм. Зөвхөн 2015 онд 2.2 тэрбум долларын борлуулалт хийчэхээд үүний 6 хувьтай тэнцүү хэмжээний татвар төлсөн байна гэж байгаа, гэтэл АМНАТ буюу нөөц ашигласны төлбөр МУ-д хамгийн багадаа 5 хувь гэж хуулиндаа байна. Тэгэхээр ОТ-ын төлсөн татвар нь 6-5=1 хувиар олсон орлогодоо ААН-ийнэ орлогын албан татвар төлсөн байгаа юм. Энэ бол дахиад л луйвар юм. Ямарч эдийн засгийн талаар мэдлэггүй энэ нөхөр үргэлж монголын эсрэг чалчиж байх юм.
би оросын эсрэг vзэлтэн биш л дээ хятадыг дэмжиг ч биш гэхдээ миний тосооллоор монголчууд тvvхийнхээ туршид хятадуудыг муулж харааж зvхээд тэгсэн мортлоо хятадаар л тэжээлгээд байсан юм шиг харагддаг хоол унд хувцас хунар бvгд хятад гэхдээ хятад болчоогvй л байх шиг харин оросууд монгол улсад дэлхийн зах зээлийн vнээс хэдэн арав дахин ондор vнээр маш хоцрогдсон техник бараа материал шахаад оронд нь монголын хаа н тvvхий эд мал мах уул уурхайн эрдэс баялгийг бараг vнэгvй аваад бараг нэг хонийг 5 рублээр аваад ганц консервийг хонины vнээр шахаж байсан гэж сонссон за энэ эд материал ч яахав тэгэс ингэс гээд онгорр л биз харин бидэнд монгол vндэстэнийг естой балласан оороор хэлбэл ах нар зоиудаар vндэстнийг хорлох далд бодлого явуулсаны горыг бид одоо биеэрээ эдэлж байна энэ нь 1-рт хулгай хийх 2-рт хуурч мэхлэх 3-рт архидах завхайрахыг бодлоготойгоор хэрэгжvvлсэн энэ балиар одоогыг нь эсэргvvцсэн vндэсний сэхээтнvvдийг хомроголон хэлмэгдvvлж аль сэхээлэг ухаалаг vндэсний тэргvvлэгч нарыг нь аймаглан устгах бодлогыг амжилттай хэрэгжvvлсэн дээ
Энэ залуу маш буруу ярьж байна. Эрдэнэт үйлдвэр олон жил ашигласан нөөц нь багассан уурхай мөн. Тиймээс шууд үлдсэн нөөцийн хэмжээг нь худалдаж авсан үнэнд нь хуваагаад нэг тоо гаргаж ирчихээд үнэтэй байна гэсэн байна. Тэгвэл тийм биш. Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа тогтворжчихсон үйлдвэр. Ногдол ашгаа шууд хүртээд явна. Гэтэл Оюутолгой 2006 оны гэрээгээрээ ашгаа дараа жилээс хувааж эхлэхээр гэрээ байгуулсан байсан. Гэтэл өнгөрсөн жил Сайханбилэгийн Дубайд хийсэн гэрээгээр 2037 оноос ашгаа хуваана гэж гэрээ хийсэн. Энэ янзаараа бол 2037 он дөхөөд ирэхээр дахиад ашиг хуваах хугацаагааа хойшлуулж ч магадгүй луйварын компани юм. Өмнө нь хийсэн гэрээгээ дотоодын луйварчидтай нийлж байгаад олон жилээр хойшлуулсан нь бодит болсон явдал тул ингэж хэлж байна. Тиймээс 21 жилийн дараанаас хүртэх болж байгаа ашиг одоо шууд жил бүр хуваагаад явах ашиг хоёр бол тэнгэр газрын зөрүүтэй юм. Тиймээс шууд худалдаж авсан дүнг нөөцөд хуваагаад үнэтэй авсан үнэгүй авсан гэж ярьж болохгүй юм.
Ямар эх үүсвэрээр яаж авсан бэ??? Яагаад бид нар их өртэй,төсөвт төвлөрөх мөнгөгүй байгаа юм бэ Энэ гадаадад сурсан залуус маань хэний тэтгэлэгээр сурчихаад монголчуудын толгойг эргүүлээд байдаг юм.1996 онд засагт гарсан залуус бид энэ бүтээн байгуулалтыг хийж чадахгүй гэсээр байгаад Тамсагын нефть Монголд хүртээлгүй дээлээ мялаасан хүн нь баяжаад өнгөрсөн Алт хөтөлбөр сайндайлсан гуйлгачин байсан одоо сандал ч гүй хордсон гуйлгачид болоод өнгөрөө биз дээ ухаантан гуай ...
Элбэгээс авахуулаад барууны тэжээврүүд гэж буруу санаатангууд байх юм аа
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм. Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena (ENAMI) компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
“Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
“Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин нйигэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний баялаг барьцаанд тавиагүй бол нийгмийн баялагийг тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.
Үндэсний эдийн засагт төрийн секторын (өмчийн) эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэсэн төрийн болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй параболь функцийн хамааралтай байна. (Эдийн засагч Ричард Арми-Ричард Ранийн теором)
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг үндэсний эдийн засгийн бүтцийг харгазахгүйгээр төгс сайн хууль эрх зүйн орчин бүрдүүлэхгүйгээр яаравчлан хувьчлах нь авилгал үүсэх, олигархи бий болох нөхцлийг бүрдүүнэ. (АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Джозеф Стиглиц)
Бизнес нь ширэнгэ ойн нэгэн адил эмх замбраагүй бөгөөд хувиа бодсон, сувдаг, луйварын болон увайгүй үйлдэл рүү түлхдэг. (АНУ-ын Иелийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Хэрбэрт Спэнсэр)
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Орон оронд өөр өөрийн онцлогтой капитализм нь амжилт биш юм. Энэ нь оюуны өндөр хөгжил ч биш, сайн сайхан зүйл ч биш, шударга явдал ч биш, ариун үйлс ч биш билээ. Товчоор хэлэхэд бидэнд капитализм таалагдахаа нэгэнт больсон ба бид бүр үзэн ядаж эхэллээ. Оронд нь харин юу байх ёстой вэ гэдэг дээр тулаад ирэхээр бид учраа олохгүй мунгинаж байна. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Хоосон гоёмсог ярих түвшинд бид амжилтад хүрч чадсан хэдий ч бодит хэрэгжилтийн түвшинд бид ялагдаж байна. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Бахархах юм багатай цаг үед бид амьдарч байна. Ажил мэргэжлийнхээ хүрээнд бид бүх юмыг бантан болгож орхилоо. (Австрийн Веннийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Фридрих.А.Хаек)
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. (АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен)
Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. (Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Томас Робэрт Мальтуст бичсэн захианаас )
Хүмүүс бол “зах зээлийн хууль” хэмээх машин биш, харин эдийн засгийн ухааны гол төвд байх ёстой. (АНУ-ын Висконсоны их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ричард Т. Элай)
Манай үеийнхэний оюун ухааны алдаа бол зөвхөн ардчилсан сонгууль л болж байвал эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлнэ гэж үздэгт байгаа юм. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Энэ нэг урвагч бас хаанаас гараад ирэвээ.Өөрийн нь хүүхдийн идэх хоолыг хулгайлчихаад байхад гөлийчихөөөд худлөө улиад сууж байдаг мөн ч ядарсан эрээ дээ
AN iin hulgaichidaas urvasan gj bnu
MAFIIN BUUNII NOHOI ZAHIALGAAR TARHI UGAAJ BAINA TEGEJ HUZAH YUM BOL ELBEGDORJ TERGUUTEI GADNII ZAAVARAAR AJILDAG LUIVARCHIDAAS BOLOOD OROS MANAI ULSIIG BIDNIIG ZUGEER L HAYTADIIN SHIDEED OGCHIHLOO SH DEE MUU LALARUUDAA ELBEGDORJ TERGUUTEI MAFI OLIGARHI BULEGLELIIN ESREG MONGOLCHUUD TURHEREN BOSOHGUI BOL AYULTAI BAIDALD ORLOO
Бууны нохой шиг өөрийгөө худалддаг хүмүүс их болжээ.
hiisen luivaraa zuvtguh gej zahialgaar bichuulj bnaa. bicheed heregguiee luivar hiisen nuhuduuded hariutslaga tootsoh heregtei. shorond hiih heregtei
Ард иргэдээ, улс төрчдөө!!! Дэлхийн нэрт эдийн засагчдын хэлсэн үгүүдийг хүргэж байна. Дээрээс уншиж тунгаацгаа.
Энэ амьтан бас юугаа яриад луйварчдыг дэмжээд байгаа юм бэ, Тусгаар тогтносон МОНГОЛ улс ард түмний өмчийг луйвардсан, улс орноо 4 жилд хөгжүүлээгүй, ард түмний амьдралыг доройтуулсан амьтадтай хариуцлага тооцож байхад Орос улс манай 2-ын харилцаанд яахаараа сэв сууна гэж, юугаа худлаа донгосоод байгаа юм бэ, чи ОРОС улсыг төлөөлдөг хэн бэ? чи Эрдэнэтийн 49-д бас хамсаатан юм уу?
Монгол-Оросын ард түмний ах дүүгийн барилдлагыг чам зэргийн амьтан дүгнэдэг юм биш, битгий луйварчдыг дэмжиж солиотой юм бичээд бай, чи бас нэг хамсаатан нь уу. Ийм тэнэг зүйл бичсэнийхээ төлөө ОРОСын АГУУ ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй
Алтанхуягийн засгийн газрыг унагасан, таван толгойг хамгаалж авч үлдсэн болж жүжиглэсэн, сонгуулийн өмнө таван толгойн хувьцааны мөнгө тарааж олон түмний сэтгэл засал хийсэн зэрэг нь Эрдэнэтийн бэлтгэл ажил байж ээ янз нь
ХХБ алдагдалтай наймаа хийх гэж бүтэн 2 жил явах уу
Ene jil erdenet uildver 2015 oniihoos 3 dahin baga tatvar tolno. Getel zesiin une 3 dahin unasan biluu?Yagaad gevel erdenetees mongo garguulj 400 says $ oor avahad nemerlesen gesen