sonin.mn
Хөдөө аж ахуйн бирж өнгөрөгч долоо хоногт  1.2 тэрбум төгрөгийн тэмээ, хонины ноос, ямааны ноолуурын арилжаа хийсэн байна.
 
Өнгөрсөн долоо хоногт хонины ноосны  ханш дунджаар 1190-2210 төгрөгт хэлбэлзэж байв. Харин ямааны бараан ноолуур 50900 төгрөгийн ханштай байсан.
Тэгвэл өнөөдрийн арилжаагаар Хөдөө аж ахуйн бирж тэмээний угаасан  ноосыг  6290-7000 төгрөгөөр, хонины угаасан ноосыг 2210 төгрөгөөр нийт 265 мянган кг ноос арилжсан байна. Баасан гараг дахь арилжааны нийт дүн 566,9 сая төгрөг болсон бол өнөөдөр 862 сая  650 мянган төгрөгийн арилжаа хийжээ.  
 
 Б.Заяа
Эх сурвалж :"Монцамэ" агентлаг