sonin.mn
Замын хөдөлгөөнд оролцож байгаа машины улсын дугаарыг стандартын дагуу хэвлээгүйгээс болж, зөрчил гаргасан хүмүүсийг илрүүлэх боломжгүйд хүрч байгаа тул Зам тээврийн хөгжлийн яамнаас тээврийн хэрэгслийн улсын дугаарыг цэгцлэхээр болсон байна.
 
Автомашины улсын дугаар үйлдвэрлэдэг 20 гаруй үйлдвэрт  дугаарыг стандартын дагуу чанартай үйлдвэрлэл эрхлэх шаардлага тавьжээ. Автомашины  улсын дугаарын цифрийг буруу байрлуулах, тоог нь том жижиг хэвлэх, серид бичигдэж буй үсгийг  өөр өөр шрифтээр бичих зэрэг алдаа гарсаар байна.
 
Тиймээс улсын дугаар үйлдвэрлэдэг газруудад хяналт шалгалт хийж, алдаатай дугаар үйлдвэрлэж буй үйлдвэрүүдийг хаах хүртэл арга хэмжээ авах юм байна. Стандартын бус, алдаатай  үйлдвэрлэсэн улсын дугаарыг дээрх зургаас хараарай. Зөрчилтэй дугаартай бол ЗТХЯ-нд хандаж болно. 
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг