sonin.mn
МАЙДУГУРИ. /АР/. “Боко Харам” бүлэглэлийн босогчид Нигерийн зүүн хойд нутаг дахь алс бөглүү газарт байрлаж буй цэргийн бааз руу халдсанаас хойш манай 83 цэрэг сураггүй болсон гэж Нигерийн зэвсэгт хүчний төлөөлөгч мэдэгдэв.
 
“Боко Харам”-ын дайралт маш хүчтэй байсан учир цэргүүд халдлагыг зогсоож чадалгүй баазаа орхин явсан байна.
Үүний сацуу анги салбарууды захирагчид цэргүүдэд олгодог тэтгэмжийг дундаас нь хулгайлж, тэднийг өдөрт ганцхан удаа хооллож байсны улмаас цэргүүд сэтгэл санаагаар унасан байжээ.
 
Нигерийн зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Сани Кукашека Умсан өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ "Гашигар тосгон дахь цэргийн бааз руу босогчид халдах үеэр зарим цэргүүд сураггүй алга болж, 13 цэрэг шархадсан" гэсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг