sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Үндсэн хуульд нэмэлт өөрлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа өнөө өглөө мэдэгдлээ.
 
Тэрбээр парламентын хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцэх үеэр үг хэлэхдээ “нэг хүн ерөнхийлөгчөөр нэг л удаа сонгогдон ажиллах ёстой гэсэн Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх хэрэгтэй” гэжээ.
 
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хариуцсан тусгай зөвлөлийг байгуулахыг тэрбээр санал болгосон байна. Пак Гын Хэгийн ерөнхийлөгчийн алба хаших хугацаа 2018 оны 12 дугаар сард дуусгавар болох юм.
 
Өмнөд Солонгосын Үндсэн хуульд хамгийн сүүлд 1987 онд нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг