sonin.mn
МОСКВА. /Sputnik/. Афганистанд усны асуудлыг шийдвэрлэх нь тус улсын эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд тус дөхөм болно гэж НҮБ-ын тайланд дурджээ.
 
Афганистаны эдийн засагт ус ямар ач холбогдолтой болох, устай холбоотой асуудлыг зохицуулах арга замуудын талаар НҮБ-аас гаргасан “Ус хэрэглэх эрх: Афганистаны хөдөө аж ахуйн салбарт зориулсан усны талаарх хууль эрх зүйн орчны үнэлгээ” гэдэг тайланд онцлон тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ 2009 оны Усны тухай хуулийг боловсронгуй болгох, усны нөөцийн хөтөлбөрүүдийг сайжруулах, асуудлыг шийдвэрлэх арга механизмуудыг хялбарчлах талаарх практик зөвлөмжүүдийг тайланд тусгажээ.
 
Афганистаны иргэдийн 80 гаруй хувь нь хөдөө аж ахуй эрхэлдэг байна. Тэдний хувьд тариа тарих, малаа тэжээх зэрэг амьдралын хэв маяг нь уснаас хамааралтай байдаг. 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг