sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёрхон долоо хоног үлдээд байгаа энэ үед бид Хиллари Клинтоноос хоцорч явна гэж Дональд Трампын сонгуулийн менежер Келлянне Конвай мэдэгдэв.
 
“Бид Хиллари Клинтоноос хоцорч явж байна. Тэрбээр давуу тал олж авч чадсан. Гэхдээ бид бууж өгөхгүй. Бид ялна гэдгээ мэдэж байна” гэж тэрбээр ярьжээ.
Өнгөрсөн баасан гарагт Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп “би ялагдаж магадгүй” гэсэн утгатай үг хэлсэн аж.
Хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнг харвал, Хиллари Клинтон үндэсний хэмжээнд саналын тоогоор Д.Трампаас илүү байна. Харин зарим мужид саналын тоо тэнцүү байжээ.
 
Клинтоны багынхны үзэж байгаагаар, энэ удаагийн сонгууль "АНУ-ын түүхэн дэх хамгийн том сонгууль" болох аж.
Энэ удаагийн сонгуульд иргэдийн ирц урьд өмнө нь хэзээ ч байгаагүйгээр өндөр байх болно гэж Х.Клинтоны сонгуулийн менежер Робби Мүк хэллээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг