sonin.mn
КУВЕЙТ. /TASS/. Катарын эмир асан Шейх Халифа бин Хамад Аль-Тани 84 насандаа таалал төгсчээ.
 
Катарын одоогийн эмир Шейх Тамим бин Хамад Аль Тани улс орон даяар гурав хоногийн гашуудал зарласан байна.
 
Одоогийн эмирийн өвөг эцэг болох Шейх Халифа бин Хамад Аль-Тани нь 1932 оны есдүгээр сарын 17-нд мэндэлжээ. Тэрбээр Катарын зургаа дахь удирдагч бөгөөд Аль Танийн угсаа залгамжилсан гүрний хоёр дахь эмир байсан юм.
 
Тэрбээр 1972-1995 онд буюу түүний хүү Шейх Хамад бин Халифа аль-Тани төрийн эрхийг авах хүртэл Катарыг удирдаж байжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг