sonin.mn
АЛЕППО./Xinhua/.Сирийн хойд нутгийн Алеппо хотод гал зогсоох 72 цагийн хугацаа дууссанаар Ерөнхийлөгч Башар аль-Асадын цэргүүд агаараас цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлж эхэлжээ.
 
“Сирийн хүний эрхийг ажиглагч” ТББ-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, засгийн газрын арми ням гарагт агаараас цохилт өгөх ажиллагааг дахин сэргээсний улмаас олон иргэн шархаджээ.
 
Мөн тус хот болон түүний орчимд газрын тулалдаан дахин эхэлсэн байна.
 
Алеппо нь Сирийн иргэний дайны гол талбар болоод байгаа бөгөөд Сири болон Оросын агаарын цохилт олон иргэний аминд хүрсээр байна. Агаараас цохилт өгөн олон иргэний аминд хүрч байгааг олон улс даяар шүүмжлэх болсноор Сири болон Оросын зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас эхлэн 72 цагийн хугацаагаар “хүмүүнлэгийн гал зогсоолт” зарласан билээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг