sonin.mn
ЗТХБ-ын сайдын тушаалаар томилогдсон Ажлын хэсгийнхэн “Яаралтай түргэн тусламж”-ийн зориулалтаар ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой байршлуудад газар дээр нь ажиллаж, судалгаа гаргаад байна.
 
Ажлын хэсгийнхэн нисдэг тэрэг бууж болох газруудаас сонгон нэгдүгээр эмнэлгийн хашаанд шинээр барихаар төлөвлөж буй зургаан давхар авто машины гараж, Түргэн тусламжийн төвийн ар талд болон Сэлбэ голын эрэг дагуу, ГССҮТ-ийн баруун урд авто зогсоол, зүүн талын сагсны талбай, гуравдугаар эмнэлгийн хойд талын авто зогсоол, Түлэнхийн төвийн барилга дээр, БЗД-ийн АУИС-ийн харьяа бага эмнэлгийн барилгын дээвэр зэрэг газруудыг судалжээ. 
 
Эдгээр  байршлаас эхлээд Сэлбэ голын эрэг дагуу болон ГССҮТ-ийн сагсны талбайд нисдэг тэрэгний зогсоол байгуулахаар урьдчилсан байдлаар шийдвэрлэж, цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг боловсруулан холбогдох газруудад танилцуулахаар болсон байна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг