sonin.mn
Замын цагдаагийн газар өнгөрсөн хоногт нийт 239 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 183 дуудлага бүртгэгдсэн байна.
 
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хоёр бүртгэгдэж дөрвөн хүн хүнд хөнгөн гэмтжээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, сургуулийн өмнөх насны нэг хүүхэд өртсөн байна. Орон нутгийн сонгуулийн өдөр буюу уржигдар согтууруулах ундааны зүйл зарж борлуулахыг хориглосон ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 26 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
 
Нийслэлийн БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын автобусны буудлын замд “T.Prius” маркийн авто машины жолооч П нь “Эрдэм транс” ХХK-ийн “H.Aero City” маркийн автомашины жолооч Д-тэй мөргөлдөж зорчигч 29 настай эмэгтэй Х нарын хоёр хүн гэмтжээ.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг