sonin.mn
Нэмэлт болон дахин сонгууль явуулах болсонтой холбогдуулан УБСЕГ-аас энэ сарын 30 хүртэл сонгогчийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглолоо.
 
Энэ сарын 23-нд буюу ням гарагт ирц хүрээгүй тойргуудад нэмэлт санал хураалт, 29-ны бямба гарагт нэр дэвшигчдийн санал тэнцсэн тойргуудад дахин санал хураалт явуулах болсон. Тиймээс дээрх санал хураалтуудыг өнгөртөл сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
 
Гэхдээ иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг хорихгүй бөгөөд харин сонгогчийн нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулахгүй юм. 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг