sonin.mn
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан 15.20 минутад эхэллээ. 
 
Үдээс өмнөх хуралдаанаар 2017 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн бол үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. Уг төслийг Засгийн газраас есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. 
 
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслүүдийн хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. 
 
Н.Туяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг