sonin.mn
ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын албан хаагчдыг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өвлийн хувцсанд шилжүүлэхээр  боллоо.
 
Өвлийн улирлын хувцсанд шилжихтэй холбогдуулан Гал түймэр унтраах, аврах ангийн салааны захирагч, Эрэн хайх, аврах бүлгийн даргын нэрэмжит хувцасны үзлэгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр, Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, Улсын нөөцийн салбарын дарга, Эрэн хайх, аврах анги, салбарын захирагчийн нэрэмжит үзлэгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн дарга, онцгой байдлын хэлтсийн даргын нэрэмжит үзлэгийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах, Онцгой байдлын газар, Аврах тусгай анги, Хангалт үйлчилгээний анги, Уул уурхайн аврах анги, Давтан сургалт, сэргээн заслын төвийн дарга нарын нэрэмжит үзлэгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулна.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг