sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Энэ долоо хоногийн эхээр Японы баруун нутгийн "Кансай" олон улсын нисэх онгоцны буудалд гадаад орны нэгэн зорчигчийн “Samsung Galaxy Note 7” ухаалаг гар утаснаас утаа гарч дэлбэрсэн тухай тус улсын Тээврийн яам өнөөдөр мэдэгдлээ.
 
Тус яамны мэдээлснээр, энэ долоо хоногийн мягмар гарагийн оройн 12:30 цагийн үед нисэх онгоцны буудлын олон улсын нислэгийн шалган нэвтрүүлэх цэг дээр нэгэн зорчигч гар утасныхаа батарейг салгах гэж байх үед утаснаас нь утаа саагиж эхэлсэн байна.
 
“Samsung Galaxy Note 7” дэлбэрч шатсан тохиолдол гадаадын орнуудад цөөнгүй удаа бүртгэгдсэн юм.  Харин Японд ийм хэрэг гарсан анхны тохиолдол нь энэ аж. 
Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам 10 дугаар сарын 15-наас хойш "Galaxy Note 7”-г нисэх онгоцонд авч орохыг хоригложээ.
 
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг