sonin.mn
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр О.Одбаярыг тус компанийн Дэд захирлаар томиллоо.
 
Тэрээр “Эрдэнэс Монгол” компанийн Бизнес хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах юм байна. О.Одбаяр нь “Алтай Холдинг” компанийн Дэд ерөнхийлөгч, UB Cinema ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Ард даатгал” ХХК-ийн  Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2005-2010 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яаманд 3-р нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
 
О.Одбаяр нь 1988 онд Оросын Холбооны Улсын Киев хотын Багшийн их сургууль, 1997 онд Америкийн Нэгдсэн Улсын Флоридагийн Техникийн Их Сургуулийн Эдийн засгийн сургууль, 2000 онд Отгонтэнгэр их сургуулийг тус тус дүүргэжээ. Багш, Олон улсын эдийн засагч болон Эрхзүйч мэргэжилтэй.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг