sonin.mn
ГУАНЖОУ./GlobalTimes/. Мансууруулах бодис хил давуулан наймаалагчдыг илрүүлэн баривчлах ажиллагааны хүрээнд Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн цагдаа нар хоёр тонн метамфетамин буюу “мөс” гэдэг мансууруулах бодис хураан авчээ.
 
Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах газрын Мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн дарга Дөн Зеньвэй хэлэхдээ “Зеян, Шаньвэй, Шэньжэнь болон Гуандун хотын цагдаа нар хоёр удаагийн тусгай ажиллагааны явцад 10 гаруй сэжигтнийг баривчилж, мансууруулах бодис үйлдвэрлэдэг хоёр газрыг олж илрүүлэн хаасан” гэв.
Мөн дуурайлган хийсэн гар буунууд болон 10 гаруй сумыг хураан авчээ.
 
Өнгөрсөн сард цагдаа нар 1.1 тонн хатуу болон шингэн "мөс" хураан авч, нэг сэжигтнийг баривчилсан байна.
Энэ оны эхний гурван улиралд Гуандуны цагдаа нар мансууруулах бодистой холбоотой 15 мянган хэргийг илрүүлж, 19 мянган сэжигтнийг баривчилж, 14.7 тонн мансууруулах бодис хураан авчээ.
 
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг