sonin.mn
Хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох дэлхий нийтийн өдрийг тохиолдуулан  Хүчирхийллийн Эсрэг үндэсний төвөөс Дуугүй байдлыг зогсооцгооё” уриан дор “Сүүдэр ший” жүжгийг өнөөдөр “Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Урлаг” танхимд  толилуулна.
 
Энэ жүжиг нь олон нийтэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн мөн чанар, үр дагаврыг ойлгуулах, урьдчилан сэргийлэх, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал гэдгийг мэдрүүлж сэдэлжүүлэх зорилготой.

Хүчирхийллийн Эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд аюулгүй байдлаа хамгаалуулан байрлаж үйлчлүүлсэн болон үйлчлүүлж буй хүчирхийллийг даван туулагч хүүхэд, эмэгтэйчүүд өөрсдийн бодит амьдралаас сэдэвлэн өөрсдөө зохиолоо бичин найруулан тогложээ.
Тус жүжигт үзэгчид гол дүрд оролцон тоглож, зохиолыг эерэгээр шийдэн, үзэгчдийн дунд богино хэмжээний асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлдгээрээ бусад жүжгээс онцлогтой.
 
Эл бүтээлийг Франц улсад төвтэй  “Fondation Dufresne et Fauthier” сангийн санхүүгийн дэмжлэгээр зохион байгуулж байна. Тус сан нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байрны үйлчилгээнд 6 дахь жилдээ тасралтгүй дэмжлэг үзүүлж байгаа аж.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг