sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын зэвсэгт хүчний нэг албан хаагч пүрэв гарагт Иракийн хойд нутагт дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэн тухай Америкийн армийн Төв командлал мэдэгдлээ.
 
Уг мэдэгдэлд “Иракийн хойд нутагт тэсрэх төхөөргийн дэлбэрэлтэд өртсөн нэг цэрэг шархаа даалгүй нас барлаа” гэж дурдсан байна.
Тэрбээр Мосул хотыг “Лалын улс” босогчдын бүлэглэлээс чөлөөлөхөөр тулалдаж буй Иракийн цэргүүд болон Курдын хүчнийхэнд зөвлөгөө өгч байсан Америкийн цэргүүдийн нэг байжээ.
 
2014 онд “Лалын улс”-тай тэмцэх ажиллагаа явуулж эхэлснээс хойш Иракт Америкийн дөрөв дэх цэрэг амь үрэгдсэн нь энэ юм.
Одоо АНУ-ын 5000 гаруй цэрэг Иракийн цэргүүдийг сургаж бэлтгэн, “Лалын улс”-ыг устгах цэргийн ажиллагааны үеэр зөвлөгөө өгч байна.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг