sonin.mn
“Сошиалын сонин” энэ удаад УИХ-ын гишүүн, “Оргил” худалдааны төвийн захирал Ж.Ганбаатарын талаарх мэдээллийг уншигчдад хүргэхээр болов. Утааг хамтдаа шийдье гэдэг цахим хаягтай эрхэм нэгэн мэдээлэл “дамжуулсан” байна.  
 
Тэр мэдээлэл нь энэ удаагийн Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн “ургийн бичиг”-ийн жагсаалт ажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ямар нэг байдлаар холбоотой хүмүүс Баянгол дүүргийн МАН-аас нэр дэвшсэн байна гэжээ. Энэ мэдээллийг дамжуулсан Утааг хамтдаа шийдье гэдэг цахим хаягны эзэн “...Энэ оргил Ганбаатар чинь нээрээ юу яачихжээ” гэжээ. Элдэв тайлбар, нэмэлтгүйгээр УИХ-ын Ж.Ганбаатарын Дүүргийн сонгуульд нэр дэвшүүлсэн “ургийн бичиг”-тэй танилцуулъя.
 
 
 
Б.Баяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин