sonin.mn
Засгийн газрын зүгээс ОУВС-гийн тогтворжуулах хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хоёр сарын өмнө илэрхийлсэн. Тэгвэл Олон Улсын валютын сангийн техникийн баг ирэх долоо хоногт Монголд ирнэ.
 
Валютын сангийн төлөөлөгчид Монголбанк, Сангийн яаманд ажиллах бөгөөд Монголд ажиллах хугацаандаа төсөв санхүүгийн байдал,  өрийн менежментийн асуудал дээр түлхүү ажиллаж, зөвлөгөө өгөх юм байна. Тэд манай эдийн засгийн байдалтай  нарийвчлан танилцсаны дараа “Стэнд бай” хөтөлбөрийн нөхцөл, санхүүжилтийн хэмжээ хэд байхыг Засгийн газарт санал болгох аж.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг