Наймдугаар сараас хойш ам. долларын ханш тасралтгүй өсч өнөөдрийн байдлаар 2319 төгрөгтэй тэнцэж, долдугаар сараас хойш төгрөгийн ханш 10 гаруй хувиар сулраад байна.
Энэ долоо хоногт ам.долларын төгрөгтэй харьцах ханш огцом чангарч, өчигдрийн байдлаар валютын зах дээр нэг ам.доллар 2335 төгрөгтэй тэнцэв. Харин өнөөдөр арилжааны банкууд 2315 төгрөгөөр худалдан авч, 2333 төгрөгөөр борлуулж байна. Найман шарга зах дээр 2330 төгрөгөөр худалдан авч, 2336 төгрөгөөр борлуулж байна.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
ДОЛЛАРЫН ХАНШ 1000 ТӨГРӨГӨӨР ӨССӨН БАЙНА.
ОДООГООС 4-Н ЖИЛИЙН ӨМНӨ 1315 ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БАЙСАН ДОЛЛАР, ОДОО 2335 ТӨГРӨГ ХҮРТЛЭЭ ӨСЧИХЛӨӨ.
Долларын ханш ерөөсөө ч өсөөгүй, харин ч долларын ханш дэлхийн зах зээл дээр тогтвортой байгаа. Төгрөг л унаж байна. Асуудлаа битгий бусдад чихээ. Асуудал долларт биш, төгрөгт байна.