sonin.mn
БНСУ-ын Сөүл хотын цагдаагийн газраас санаатайгаар гал тавьсан хэрэгт сэжиглэн Монгол Улсын иргэнийг энэ сарын 11-ний өдөр саатуулжээ. Уг мэдээгтус улсын телевизээр мэдээлсэн байна.
 
Мэдээнээс үзэхэд Сөүл хотод суралцдаг, оюутан эмэгтэй хэрэг үлдсэн юм байна. “Синданг” нэртэй бэлэн хувцасны лангууг тусгай бодис цацаж шатаасан байж болзошгүй бөгөөд  30 гаруй сая воны бараа шатааж хохироосон хэмээнд мэдээлжээ. Монголын Гадаад харилцааны яамнас тодруулахад  “Сөүл хотын цагдаагийн газар монгол иргэнийг саатуулсан нь үнэн. Одоогоор эмэгтэйн БНСУ-д амьдардаг эгч нар нь эргэж тойрч байна.
 
Дээрх иргэнийг одоогоор батлан даалтанд гаргах боломжгүй гэсэн. Сөүл дэх манай ЭСЯ-нд өгсөн мэдээллээр манай иргэнийг турхирсан байж болзошгүй солонгос иргэнийг ч баривчлаад байна. Консулын харилцааны тухай 1963 оны Венийн конвенцийн дагуу манай иргэнийг саатуулсан тухай ЭСЯ-нд мэдэгдсэн. Хэргийн явцыг ЭСЯ-наас анхаарч байна. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг