sonin.mn

 

Иргэдийг цэвэр усаар хангах, хотуудын удны усны эх үүсвэрт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны 24 дүгээр хурал энэ сарын 23-27-нд Улаанбаатар хотноо болно.
 
Монгол, Япон, БНХАУ, БНСУ, Вьетнам зэрэг Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийт 14 орны 40 гаруй эрдэмтэн оролцох уг хурлаар улсууд өөрсдийн өмнө туламдсан асуудал шийдвэрлэх гарц, гаргалаа, арга замын талаар туршлагаа хуваалцах юм. Мөн  Ази, Номхон далайн орнуудад Тогтвортой хөгжлийн “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” тухай зургадугаар зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцэнэ.
 
Хурлыг БОАЖЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс болон ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн удирдах хорооны нарийн бичгийн дарга нарын газар хамтран зохион байгуулна.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг