sonin.mn
Нийслэлийн хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад нийт 860452 иргэн бүртгэгдсэнээс 413212 буюу 48 хувь нь санал хураалтад оролцжээ.
 
Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр өчигдөр орон даяар 07.00-22.00 цаг хүртэл болж өндөрлөсөн. Хэдийгээр хэсгийн хороодод зохион байгуулалт сайтай, элдэв зөрчил дутагдал гараагүй ч сонгогчдын ирц, идэвхийн байдал багагүй асуудал үүсгэсэн юм. Ингээд санал хураалтын цаг дуусахад нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн насны нийт иргэдийн 48 хувь нь саналаа өгч, 152 тойргийн 79-д нь ирц хангалтгүй буюу 50 хувьд хүрсэнгүй. 
 
Сонгогчдын ирцийг 12.00, 17.00, 22.00 цагийн байдлаар харуулбал:
 
 
Дүүрэг
Нийт сонгогчийн тоо
Санал өгсөн сонгогчийн тоо
12.00 цаг
Санал өгсөн сонгогчийн тоо
17.00 цаг
Санал өгсөн сонгогчийн тоо
22.00 цаг
 
 
 
тоо
хувь
тоо
хувь
тоо
хувь
1
Багануур
18722
3088
16.5
6473
34.5
9789
52.3
2
Багахангай
2837
659
23.3
1496
52.7
2021
71.2
3
Баянгол
129410
18476
14.3
42627
32.9
65326
50.5
4
Баянзүрх
206437
22678
11
60030
29.1
93587
45.3
5
Налайх
23258
4522
19.4
8898
38.3
14055
61
6
Сонгинохайрхан
189310
22171
11.7
53029
27.9
86947
45.7
7
Сүхбаатар
87300
12956
14.8
30106
34.5
44424
50.9
8
Хан-Уул
99424
13412
13.5
34076
34.3
51160
51.4
9
Чингэлтэй
103339
12442
12.1
29585
28.6
45903
44.4
Нийт
Нийслэл
860452
110404
12.9
266320
30.9
413212
48
 
 
 
 
 
 
 
 
 
 
Нийслэлд нийт 295 мандатын төлөө 152 тойрог байгуулагдан ажилласан. Үүнээс 73-т нь ирц 50 хувьд хүрсэн бол 79-д нь хүрээгүй юм. 
 
Дүүрэг
Нийт тойргийн тоо
Ирц хүрсэн
Ирц хүрээгүй
Нэмэлт санал хураалт явуулах тойрог/хороо/
1
Багануур
5
4
1 – 2,5
2
Багахангай
2
2
-
3
Баянгол
23
15
8 – 1,3,4,5,6,7,10,20
4
Баянзүрх
28
4
24 – 2-5,7-12,14,16-,22
5
Налайх
7
7
-
6
Сонгинохайрхан
32
11
21 – 1-5,7,9,11,13, 17-19,21-26,28,29,31
7
Сүхбаатар
20
15
5 - 1,3,9,10,11
8
Хан-Уул
16
11
5 - 2,3,4,11,15
9
Чингэлтэй
19
4
15 – 4,5,7-19
Нийт
Нийслэл
152
73
79
Ингээд нэгэнт хуульд заасан хувьд хүрээгүй учир Нэмэлт саналт хураалт явуулах нөхцөл байдал үүслээ. Улмаар дээр дурдсан ирц хүрээгүй тойргуудын нийт 213 санал авах байранд ирэх ням гараг буюу 23-нд нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэв. Гэхдээ нэмэлт санал хураалтад өчигдөр буюу сонгуулийн өдөр саналаа өгсөн иргэд оролцохгүй. Харин саналаа өгөөгүй иргэдийг ирүүлж санал аваад, үүнийг нь өмнөх саналд нэмэх замаар ирц бүрдүүлэн, эцсийн дүнг гаргах юм.
 
Ирц нь бүрдсэн хэсгийн хороодоос гарсан урьдчилсан дүнгээр нийт ялалт байгуулсан нэр дэвшигчдийн 71 орчим хувь нь МАН, 28 орчим хувь нь АН-ынх байгаа аж. Баянгол, Сүхбаатар дүүрэгт АН-ын нэр дэвшигчид илүү байгаа бол бусад дүүрэгт МАН-ынхан илүү байгаа юм. 
 
Нийслэл, аймгийн сонгуулийн хороод дүнг тав хоногт багтан хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдний бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх учиртай. Өөрөөр хэлбэл, сонгуулийн дүн мэдээ аравдугаар сарын 26-ны лхагва гарагт эцсийн байдлаар тодорхой болох юм.
Улмаар шинээр сонгогдсон төлөөлөгчдөө аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухайгаа СЕХ болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх ёстой юм.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг