sonin.mn
УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд энэ сарын 14-19-ны өдрүүдэд БНХАУ-ын Чунчинь хотод болсон Дэлхийн улс төрийн намуудын удирдлагуудын дээд хэмжээний хуралдаанд оролцлоо.
Айлчлалын үеээр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд БНХАУ-ын дарга Си Жинпин, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн байнгын хорооны дарга Жан Дэцзян нартай албаны уулзалт хийж хоёр орны харилцааны өмнө тулгамдаж байгаа асуудлуудаар дэлгэрэнгүй ярилцаж, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын хүндрэлтэй холбоотойгоор 2 хүртэлх хувийн хүүтэй,  20 жилийн хугацаатай хөгжлийн зээлийг олгох хүсэлтийг тавьжээ. Энэ тухай МАН-ын дарга өөрөө ийн ярьж байна.