sonin.mn
Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс Хил Хязгааргүй Сэтгүүлчид олон улсын байгууллагатай хамтран ХБНГУ-ын Засгийн газрын санхүүжилтээр Монголын хэвлэл мэдээллийн зах зээлийн ил тод байдлыг хангах зорилготой “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй талаар мэдээллээ.
 
Хөтөлбөрийн хүрээнд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл /телевиз, радио, сонин, онлайн/-ийг хэн эзэмшиж, хэн хянаж буйг судлах юм. Судалгааны үр дүнг цахим хуудсаар дамжуулан нийтэд түгээх бөгөөд эзэмшлийн төвлөрлийн түвшин нь мэдээллийн эрх чөлөөнд эрсдэл учруулж буй эсэхийг ил болгох аж.
 
Гурван сарын хугацаанд хэрэгжих төслийг Монголд хэрэгжүүлснээр хэвлэл мэдээллийн зах зээлийг тэнцвэржүүлэх, бодлого зохицуулалтын үндсэн суурь мэдээлэл бүрдэнэ гэж үзэж байна.
 
Ж.Болор
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг