sonin.mn
МУИС-ийн Бизнесийн сургуулиас ирэх сарын 3-нд "Хадгаламж ба Хуримтлал" хэлэлцүүлэг семинарыг зохион байгуулна.
Хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид хадгаламж ба хуримтлалын эдийн засгийн агуулга, нэр томъёоны талаар санал солилцох юм.
 
Тодруулбал, Санхүүгийн хөтөлбөрийн ахлах багш, доктор Д.Оюунцэцэг "Хадгаламж, хуримтлал нэр томьёог тодорхойлох аргачлал", доктор профессор З.Оюунцацрал "Хадгаламж ба хуримтлалын ялгаа",   Санхүүгийн хөтөлбөрийн зөвлөх дэд профессор, доктор Л.Оюун "Хуримтлал, хадгаламж ба хувь хүний мэдэлд байгаа мөнгөний төрлүүдийн зорилго", судлаач Л.Ундарга "Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичгүүдэд хадгаламж, хуримтлалын талаарх тодорхойлолтуудын харьцуулалт, "Гүрэн" дээд сургуулийн төсөл хариуцсан дэд захирал О.Даваасүрэн "Хадгаламж ба хуримтлал" зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг