НЗД-ын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хот иргэнээ дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологид тулгуурласан үйлдвэрлэл бүхий Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнесийн төв байхаар тусгажээ.
Өчигдөр буюу энэ сарын 29-нд болсон НИТХ-ын хуралдаанаар НЗД-ын НЗД-ын “Аз жаргалтай Улаанбаатар”үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийг нийслэлийг хөгжүүлэх дунд болон урт хугацааны баримт бичгүүд, Засгийн газрын болон МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тулгуурлан боловсруулжээ.Улаанбаатар хот анх үйлдвэрлэлийн хот хэлбэрээр байгуулагдсан. Тиймээс бүс нутагтаа ногоон хөгжлөөрөө тэргүүлсэн, байгаль орчинд ээлтэй технологид суурилсан үйлдвэрлэлийн хот болох ёстой хэмээн хэмээн НЗД С.Батболд хэллээ.
Тэрбээр, “НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөр таван бүлэгтэй. Нэн тэргүүнд Улаанбаатар хотын эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Нийслэл харьцангуй бие даасан эдийн засагтай боловч үүнийгээ зөвхөн татварын орлогоос бүрдүүлдэг. Тиймээс нийслэлийн эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулалт татах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр олон эх үүсвэртэй болгох хэрэгтэй.
Ингэснээр Улаанбаатар хот бизнес, санхүүгийн томоохон төв болно. Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, хуучирсан дэд бүтцийг шинэчилнэ. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бодлого барина. Мөн нийгмийн үйлчилгээг иргэдэд тугш, хүртээмжтэй хүргэх болно. Бид жил бүр иргэний танхимуудаар дамжуулан хийсэн ажлаа олон нийтэд тайлагнах юм. Түүнчлэн миний биее иргэдтэйгээ биечлэн уулзана. Дүрэм, журам гаргаад түүнийг хэрэгжүүлэхийг шаардахаас илүү иргэдтэйгээ зөвлөдөг, асуудаг Засаг дарга байхыг хүсч байна” гэв.
Ч.Ариунболд
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
За гуц до, 3 сая хүнтэй хотод тохирох цэвэр байгууламж барихыг л бод доо хүү минь
Энэ худалч ард түмнийг хууран мэхлэгч том ярьж байгаагаа үнэмшинэ гэж бодоо юу?! Нийгмээрээ мансууралтай ажилгүйдэл сахилга хариуцлага гээчийг мартсан зан харицааны соёлгүй ахуй нөхцөл дорой алуурчдаар дүүрсэн энэ улс аялал жуулчлал бизнесийн азийн төв боллоо юу.Хотоо баас шээснээс нь салгаж чадахгүй хэвтэж худлаа хуцах хэрэггүй!
Би нэг шүлэг тэрлэх санаатай анхлан бичэгч болохоор түмэн олон маань алдаа эндэгдлийг хайр найргүй шүүн тунгаана гэдэгт гүнээ итгэж байна хүмүүсээ. Сандуй Сундуй хоёр жимсэнд хамт явжээ Сагсуу зантай Сандуй олно гэж барджээ Залхуу зантай Сундуй болно гэж амалжээ Ойн модонд очихоор Сандуй том саваа бэлтгэжээ Олон хүмүүстэй уулзахаар Сундуй баахан амлалт бэлтгэжээ Харуй бүрий болоход Сандуй хоосон савтай иржээ Хамаг олноо хуурсан Сундуй баахан хүмүүсээс ичжээ