sonin.mn
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар  орон тооны болон орон тооны бус гишүүдээс бүрдэн үйл ажилалгаагаа явуулдаг. ШӨХТГ-ын шинэ гишүүд бүрэн томилогдсон байна.
 
Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу тус газар  дарга, найман гишүүний бүрэлдэхүүнтэй. Гишүүдийн хоёр нь орон тооны, зургаа нь орон тооны бусаар ажилладаг зарчимтай.  Энэ сарын 21-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатарын Цогтгэрэл, Нацагдоржийн Бямбадоржийг орон тооны, СЯ-ны Санхүү бодлогын хэлтсийн дарга Д.Нямаа, ХХААЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Энх-Амар, Уул уурхайн яамнаас Б.Даваадорж, МҮХАҮТ-ын ерөнхий менежер Т.Гансүх, МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МХЭАХНҮХ-ны дэд ерөнхийлөгч Д.Тогтохбаяр нарыг орон тооны бус гишүүнээр томилсон байна. Энэ шинэ бүрэлдэхүүн өнөөдрөөс ажилдаа оржээ.  
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг