sonin.mn
“Эрдэнэс Таван-толгой” компани “ТТ JV Со” компанитай өнгөрсөн жил байгуулсан хамтын ажиллагааны гэрээний талаар “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ нар мэдээлэл хийв. 
 
Одоогоос нэг жилийн өмнө байгуулагдаж байсан уг гэрээг тулгамдсан олон асуудлыг шийдсэн, ашигтай гэрээ болсон хэмээн мэдэгдэж байсан бол үйлдвэрчний эвлэлийнхэн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
 
 Анх Австралийн “Макмахон Монголиа”, ХБНГУ-ын “Оперта” гэх компанитай гэрээлж байсан “Эрдэнэ Тавантолгой” компанийн удирдлага өнгөрсөн жил хэрэгт холбогдон шалгагдсанаар гэрээг зогсоосон гэж байна. Түүний дараа компаниин үүрэг гүйцэтгэгч дарга нар “ “ТТ JV Со” компанитай гэрээ байгуулжээ. Нэг ёсондоо анхны гэрээ үзэглэсэн “Макмахон Монголиа” компанийн ажлыг “ТТ JV Со” үргэлжлүүлэх болсон гэнэ. 
 
Энэ тухай “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ ““ТТ JV Со” компанийн дүрэм журам, хувь нийлүүлэгчдийн туухай мэдээлэл маш нууцлагдмал байгаа. 2014 онд “Чалко” компанийн өрийг дарсны дараа “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 80-100 сая ам.долларын өрөнд оруулах бодлого явагдаж байна” гэлээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин