sonin.mn
НИТХ-ын  ээлжит III хуралдаанаар НЗД С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг батлав.
 
Үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын болон МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Улс, нийслэлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, нийслэлийн иргэдийн санал, улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв хандлагад үндэслэн боловсруулжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот нь өндөр технологид суурилсан үйлдвэрлэл хөгжүүлж, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болох юм.  Тун удахгүй НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн эхээр нь танилцуулах болно.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг