sonin.mn
МАНИЛА. /ВВС/. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Филиппиний сенатч Мириам Дефенсор Сантьяго 71 насандаа таалал төгсчээ.
 
Шүүгч мэргэжилтэй Сантьяго пүрэв гарагийн өглөө нийслэл Манила хотын эмнэлэгт уушгины хорт хавдраар нас барсан тухай түүний нөхөр олон нийтэд мэдэгдлээ.
Хатагтай Сантьяго өнгөрсөн тавдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн боловч Родриго Дутерте-д ялагдсан юм.
 
Эрүүл мэндийн байдал нь түүний сонгуулийн кампанит ажилд саад болж байсан ч тэрбээр өөрийгөө “ерөнхийлөгч болоход тохирох хүн” гэсээр байжээ.
Тэрбээр 1992 болон 1998 оны ерөнхийлөгчийн сонгуульд мөн өрсөлдөж байв.
 
Г.Доржханд
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг