sonin.mn
Засгийн газраас хүн амын дунд хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол-2020”, “Эрүүл элэг” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын албаны албан хаагчдыг B, D вирусийн эсрэг 15 жилийн хугацаатай дархлаажуулалтад  хамруулж эхэллээ.
 
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудын албан  хаагчид  В, D вирусын эсрэг эхний тунгийн  дархлаажуулалтад ирэх сарын 13-ны дотор хамрагдах юм.
 
Өнөөгийн байдлаар манай улс 100 мянган хүн тутамд  элэгний хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй энэ үзүүлэлт нь дэлхийн дунджаас 8 дахин их байна гэсэн эрүүл мэндийн салбарын судалгаа байдаг.
 
Хепатитын вирусийн халдварын тархалт Монгол Улсад ийнхүү нэн өндөр байгаа нь манай улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлэх гол шалтгаан болж байгаа тул дархлаажуулалтыг явуулж байгаа аж.
 
Б.Туул
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг