sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Хүчтэй хар салхи дайран өнгөрч, хөрсний нуралт үүссэний улмаас Хятадын зүүн нутагт 27 хүн сураггүй болжээ.
Лхагва гарагийн үүрээр Хятадын өмнөд нутгийн Фузень мужийг “Меги” хар салхи дайран өнгөрсөн юм.
 
Хятадын зүүн нутгийн Зөжян мужид хөрсний нуралт үүсэний улмаас 20 гаруй айлын орон гэр эвдрэн сүйдэж, 27 хүн сураггүй алга болоод байна.
Фузень мужид хөрсний нуралтын улмаас айлын орон сууц нурснаар нэг хүнд дарагдан амиа алджээ. Тус мужийн олон хэсэгт айлын орон гэр болон зам талбай үер, шавар шалбаагт автжээ.
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг