sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд нь туслахын тулд Ирак руу АНУ хэдэн зуун цэргээ нэмж илгээх гэж байна.
Ирак дахь цэргийнхээ тоог 615-аар нэмэгдүүлнэ гэж АНУ-ын БХЯ лхагва гарагт мэдэгдсэн байна.
 
Тус яамны албаны хүмүүс хэлэхдээ “одоо очих цэргүүд Иракийн армийн цэргүүдийг бэлтгэж, тэдэнд зөвлөгөө өгөхөөс гадна Мосул хотыг чөлөөлөх цэргийн ажиллагаа явуулахад ложистикийн дэмжлэг үзүүлнэ” гэв. Иракийн энэ хот “Лалын улс”-ын түшиц газар болж хувирчээ.
 
АНУ Ирак дахь цэргийнхээ тоог дөрөвдүгээр сараас хойш гурав дахь удаагаа нэмэгдүүлж байгаа нь энэ юм. Ингэснээр Ирак дахь америк цэргүүдийн тоо 5200 гаруйд хүрч байна.
Пентагоны албаны хүмүүсийн хэлснээр, цэргийн ажиллагаа явуулах бэлтгэл ажил ирэх сард дуусах аж. 
 
Г.Доржханд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг