sonin.mn
Москвагийн Сахаровын төвд  Украйны дайнд зориулсан “Шууд харц”  гэрэл зургийн үзэсгэлэнгийн тэргүүн байрны шагналт Александр Васюкович болон Сергей Лойко нарын бүтээлүүд  рүү нэгэн  үл мэдэх этгээд будаг цацжээ.
 
“Дайн бол юуны өмнө гаслан  зовлон, үхэл хагацал. Гэрэл зураг нь эдгээрийг харах боломж олгодог. Гэтэл  нийгэмд   үзэн ядалтаар хордсон хүмүүс  буйгаас дайны эмгэнэлийн тухай ярих боломжгүй болоод  байна”гэж  тус төвийн цахим хуудаснаа бичжээ. Эдгээр бүтээлүүдийг бид сэргээхгүй учир нь  бид  хадгалах нь битгий хэл  үзэгчдийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй” хэмээн өгүүлжээ.
 
Олон улсын “Шууд харц”-2016  гэрэл зургийн үзэсгэлэнг  Сахаровын төв ,“Fotodoc“ баримтат гэрэл зургийн төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд олон улсын шүүгчид  “Тулгамдсан асуудал”, Сөргөлдөөн” ба “Зөвшилцөл” 3 номинаци бүр дээр тус бүр 3 бүтээл шалгаруулжээ.
 
А.Огторгуймаа
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг