sonin.mn
СОФИ. /Seenews/. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/ болон Европын Сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/ Монголын өмнөд нутагт 50 мегаваттын хүчин чадалтай салхин цахилгаан станц байгуулах төслийн санхүүжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Салхин цахилгаан станц ирэх оны 12 дугаар сард ашиглалтад орно гэж төслийг хэрэгжүүлэгч “Clean Energy Asia” компани мэдэгдэв.
Хоёр мегаваттын 25 ширхэг сэнснээс бүрдэх уг салхин цахилгаан станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байгуулах ажээ.
 
“Clean Energy Asia” компанийн 51 хувийг Монголын “Newcom” компани эзэмшдэг бол үлдсэн хувийг нь Японы “SB Energy” корпораци эзэмшдэг байна. Харин “Newcom” компани нь 2013 онд ашиглалтад орсон 50 мегаваттын хүчин чадалтай “Салхит” салхин цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулжээ.
 
Өнгөрсөн онд Монгол Улс Үндэсний эрчим хүчний бодлогоо баталсан байна. Түүнд 2020 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 20 хувийг, 2030 он гэхэд 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилтыг тусгасан байна.
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг