sonin.mn
Өнөөдөр Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 2277 төгрөг 62 мөнгөтэй тэнцэж байна.
 
Харин арилжааны банкууд ам.долларыг  2270-2277 төгрөгөөр худалдан авч, 2285-2290 төгрөгөөр зарж байна. Харин валют арилжааны “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2282 төгрөгөөр худалдан авч, 2287 төгрөгөөр борлуулж байна.
 
Өнгөрсөн сард ам.долларын ханш 2258 төгрөг 30  мөнгөтэй тэнцэж байсан. Харин өнөөдрийн ханшаар ам.доллар өмнөх сараас 130 төгрөгөөр өсч, түүхэн дээд цэгт хүрлээ. 
 
 Б.Заяа
Эх сурвалж:"Монцамэ" агентлаг