sonin.mn
“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн өнөөдрийн хуралдаанаар тус компанийн Гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилох шийдвэр гаргав. 
 
Ц.Түмэнцогт нь эрчим хүч, электроникийн инженер мэргэжлээр ОХУ, АНУ-д боловсрол эзэмшжээ. Тэрээр Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Дэд бүтцийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан бөгөөд  2011 оноос "General Electric"-ийн Монгол дахь салбарын гүйцэтгэх захирлаар, 2007-2011 онуудад Дэлхийн Банкны дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн багийн удирдагчаар ажиллаж байжээ.
 
"Эрдэнэс Монгол" компанийн Гүйцэтгэх захирлаар Б.Бямбасайхан ажиллаж байсан юм. "Эрдэнэс Монгол" компани нь “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын хувийг эзэмшдэг.
 
 Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг