sonin.mn
НҮБ /AP/. Хэрэв Энэтхэг улс болон Европын Холбоо Парисын гэрээг соёрхон баталваас Цаг уурын өөрчлөлтийн талаарх уг баримт бичгийн заалтууд хэдхэн өдрийн дараа хэрэгжиж эхэлнэ гэж НҮБ-ын албаны  хүн  мэдэгдсэн байна.   
 
Энэтхэг улс болон ЕХ уг гэрээг соёрхон баталснаар гэрээнд гарын үсэг зурсан улсуудын тоо 63 болох бөгөөд эдгээр улсууд дэлхийн хүлэмжийн хийн 65 хувийг үйлдвэрлэдэг юм.  Парисын гэрээг хүлэмжийн хийн  55 хувийг үйлдвэрлэдэг 55 улс баталснаас хойш 30 хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ гэж заажээ. 
“ЕХ нь уг гэрээг бидний бодож байснаас илүү хурдан соёрхон баталж магадгүй байгаа нь үнэхээр гайхалтай сайн мэдээ юм" гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефани Дьюжаррик ярилаа.   
 
Х.Сарнай
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг