sonin.mn
АНУ-ын Компанийн нийгмийн хариуцлагын мэргэжилтэн Жэйн Мадден Монголд ирж, “Компанийн нийгмийн хариуцлага: Шилдэг туршлагуудыг хэрэгжүүлэх нь” сэдэвт форумд оролцох гэж байна.
 
Жэйн Мадден нь компанийн нийгмийн хариуцлагын  мэргэжилтэн, энэ чиглэлээр Афганистан, Хятад, Орос, Саудын Араб гэх мэт дэлхийн 25 улс оронд 20 жил ажилласан бөгөөд шинээр гарч ирж буй зах зээл, хувьцаа эзэмшигчдийн харилцаа, төрийн бус байгууллагууд болон олон талт байгууллагуудад ажилласан арвин баялаг туршлагатай хүн юм.   
 
Түүний оролцох форум маргааш Нээлттэй нийгэм хүрээлэнд болох бөгөөд Жейн Маддэн болон Ариг банк, Вагнер Ази, Ногоон хөгжил санаачлагаас Компанийн нийгмийн хариуцлагын ач холбогдол, олон улсын туршлага, жишээ, дэлхийн чиг хандлага, тухайн компанид хэрхэн бий болгох, хэрхэн зохион байгуулж удирдах тухай, стратеги төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрхэн боловсруулах зэрэг сэдвээр илтгэл тавих аж. Мөн Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлснээр хүрсэн үр дүн болон сургамж, Эдийн засгийн хүндрэлтэй үед КНХ-ын тогвортой байдлыг хангах сэдвээр илтгэл өрнүүлэх юм байна.  
 
Форумд мөн АНУ-ын ЭСЯ-ны эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон МакДаниэл, Гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа, МҮХАҮТ-ийн дарга М.Оюунчимэг нар оролцох аж.  
 
Н.Туяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг